Төв цэнгэлдэх хүрээлэн иргэдэд алхах, гүйх, цэвэр агаарт дасгал хөдөлгөөн хийх боломжийг таван өдрийн турш олгох гэж байна.
Нээлтийн өдөр буюу наймдугаар сарын 12-нд 15:00 цагт хаалгаа нээж, зочид 16-р хаалгаар нэвтрэх боломжтой. Үүний дараа наймдугаар сарын 13-наас 17-ныг хүртэл өдөр бүр 07:00–21:00 цагийн хооронд үйл ажиллагаа үргэлжилнэ.
Энэ хугацаанд:
- Иргэд цэнгэлдэх хүрээлэнгийн зам талбайгаар алхаж, гүйх
- Спортын хөнгөн дасгал, хөдөлгөөн хийх
- Хүүхдүүд аюулгүй, цэвэр агаарт тоглох
- Ахмад настан нам гүм орчинд амрах, агаарлах
боломжтой юм.