Бямба, 4 сар 19, 2025
HomeОсол хэрэгТөв аймагт хээрийн түймэр гарч, унтраах ажиллагаа үргэлжилж байна

Төв аймагт хээрийн түймэр гарч, унтраах ажиллагаа үргэлжилж байна

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Ар мухар” хэмээх газарт хээрийн түймэр гарсан талаар дуудлага иржээ. Түймэр сумын төвөөс баруун хойд зүгт 40 км, аймгийн төвөөс зүүн зүгт 123 км зайд гарсан бөгөөд Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэдийн хамтаар унтраах ажиллагааг явуулж байна.

Дорнод аймгийн хувьд сүүлийн өдрүүдэд хээрийн түймрийн тохиолдол нэмэгдэж, нийт найман удаагийн түймэр бүртгэгдээд байна.

Хуурайшилтын эрсдэл нэмэгдэж байна

Цаг уурын таатай бус нөхцөл байдлаас шалтгаалж, ихэнх нутгаар хуурайшилт эрчимжиж буйг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Өндөр эрсдэлтэй энэ үед ой, хээрийн түймэр гарах магадлал нэмэгддэг тул иргэдийг онцгой сэрэмжтэй байхыг сануулж байна.

Ой, хээрийн түймэр гарах өндөр эрсдэлтэй улирал жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжилдэг.

Түймрээс сэргийлэх зөвлөмж

Ойрын өдрүүдэд түймрийн аюул эрчимжих хандлагатай байгаа тул дараах сэрэмжлүүлгийг дагаж мөрдөхийг зөвлөж байна:

  • Цогтой үнс нурмыг ил задгай хаяхгүй байх, зориулалтын саванд хийх
  • Хээр, ой бүхий бүсэд зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах
  • Машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах
  • Ил гал гаргах, хог хаягдлыг шатаахаас зайлсхийх

Иргэдийг байгаль орчинд болгоомжтой хандаж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд идэвхтэй оролцохыг холбогдох байгууллагууд анхааруулж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд