Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэмТөв аймаг “Улаанбаатар” шинжлэх ухаан, технологийн парктай хамтарна

Төв аймаг “Улаанбаатар” шинжлэх ухаан, технологийн парктай хамтарна

Төв аймаг болон МУИС-ийн дэргэдэх “Улаанбаатар” шинжлэх ухаан, технологийн парк хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Энэхүү баримт бичиг нь шинжлэх ухаан, технологи, инновацын төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, нийгэм-соёлын шинэ санаачилгыг дэмжих, стартапуудыг бойжуулснаар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох зорилготой.

Мөн хоёр тал хамтран Entrepreneurship хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон бөгөөд энэхүү хөтөлбөр нь багш, сурагчдыг чиглэсэн сургалт, үйл ажиллагааг агуулдаг. Хөтөлбөрийн хүрээнд багш нарын манлайлах ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, сурагчдад бие даасан байдал, хамтын ажиллагааны чадвар, өөртөө итгэх итгэл суулгаж, тэднийг нэр хүндтэй, нийгмийн хариуцлагатай, шинийг санаачлагч иргэн болгон төлөвшүүлэх зорилготой.

Мөн энэхүү хамтын ажиллагаа нь технологийг нутагшуулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах чиглэлд онцгой анхаарал хандуулах болно.

“Улаанбаатар” шинжлэх ухаан, технологийн парк нь инновац, технологи, үйлдвэрлэл гэсэн үндсэн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллага нь инновацын экосистемийг бүрдүүлэх, инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэх цехүүд, лаборатори, судалгааны төв, сургалтын бааз, нээлттэй орчныг хөгжүүлэх чиглэлд өргөн цар хүрээтэй ажилладаг юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд