Гал улаан морин жилийн Сар шинийн баярын өглөө Монголын төр, түмний заяа буяныг даатгах уламжлалт ёслол Гандантэгчэнлин хийдэд боллоо. Энэхүү арга хэмжээний талаарх мэдээллийг шинэчлэн найруулж хүргэж байна.
Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн шинийн нэгний нар мандахтай зэрэгцэн (2026.02.18) Монгол төрийн өндөр албан тушаалтнууд Гандантэгчэнлин хийдэд зочиллоо. Төрийн төлөөлөл болох Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Раднаасэд нар Мэгжид Жанрайсиг бурханд мөргөж, улмаар Монголын төр, түмний эх шүтээн Очирдара бурханд мандал өргөж, элэг нэгт түмнийхээ сайн сайхныг даатгасан юм.
Мандал өргөх зан үйл нь дараах гүн утга агуулга, ач тустай болохыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас тайлбарлалаа:
- Утга бэлгэдэл: “Мандал” гэдэг нь самгарди хэлээр “Шимийг авах” гэсэн утгатай бөгөөд гурван цагийн буянаа бодийн угт зориулан өргөж буй хэрэг юм.
- Буян нүглийн тухайд: Энэхүү ёс нь хилэнцийг арилгаж, буяныг бүрэн төгс болгох оньс ихтэй зан үйл хэмээн сударт тэмдэглэгдсэн байдаг.
- Туслах эрдэм: Мандал өргөснөөр эд баялаг хураах, сүсэг бишрэлийг арвитгах, бясалгалын онолын эрдэм төрөх, багш дээдэс болон бурхад бодисадва нарыг баясгах зэрэг агуу их тустай.
- Эцсийн зорилго: Ийнхүү сүсэглэн үйлдсэнээр хилэнц бүхэн арилж, буяны чуулганыг агуу ихээр хураан, эцэст нь туулсан бурхны хутгийг олох уг шалтгаан болдог байна.

