Японы Сүмогийн Холбооноос 5-р сард болох мэргэжлийн сүмогийн Нацү Башё буюу зуны тэмцээний бүрэлдэхүүн-ийг зарлалаа. Уг тэмцээн 5-р сарын 11–25-ны хооронд Токиогийн Рёогоку Кокүгикан ордонд зохион байгуулагдана.
Манлай сүмоч — Ёкозүна Хошорю
Шинэчлэгдсэн жагсаалтыг Монголын сүмоч, 74 дэх ёкозүна Хошорю (С.Бямбасүрэн) тэргүүлж байгаа бол түүний эх орон нэгт, өмнө нь озэки цолтой байсан Кирисима (Б.Лхагвасүрэн) энэ удаад сэкивакэ цолтойгоор оролцохоор болсон байна.
Макүүчи дээд зиндаанд багтсан монголчууд
Макүүчи зиндаад Монголын нийт 7 сүмоч хүч үзэх бөгөөд тэдний бүрэлдэхүүнд:
- Ёкозүна Хошорю (С.Бямбасүрэн)
- Сэкивакэ Кирисима (Б.Лхагвасүрэн)
- Маэгашира Тамаваши (Б.Мөнх-Оргил)
- Тиесома (Г.Мөнхсайхан)
- Ошома (П.Дэлгэрбаяр)
- Онокацу (Б.Чойжилсүрэн)
- Тамашохо (Э.Энхманлай)
- Рога (А.Амарсанаа) нар багтаж байна.
Бусад зиндаанд багтсан монголчууд
Тэмцээнд нийт 21 монгол сүмоч бүртгэгдсэнээс хоёр нь — Рога Амарсанаа болон Тамашохо Энхманлай нар дээд зиндаанд эргэн дэвшсэн бол:
- Миторю (Б.Төрболд) нь Жүрё буюу хоёрдугаар зиндаанд өрсөлдөх ганц монгол сүмоч байна.
Сүмо дэвжээний төлөөлөл
- Исэгахама дэвжээ хамгийн олон буюу 37 сүмочтойгоор тэргүүлж байгаа бол
- Такасаго дэвжээ 26 тамирчнаар удаалж байна.