Бямба, 4 сар 19, 2025
HomeЭдийн засаг“Тогтвортой хөгжил – Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа хоёр дахь жилдээ зохион байгуулагдана

“Тогтвортой хөгжил – Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа хоёр дахь жилдээ зохион байгуулагдана

Төрийн банкнаас санаачлан хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжил – Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа 2025 оны дөрөвдүгээр сарын 17-23-ны өдрүүдэд МҮЭСТО-д өдөр бүр 11:00-20:00 цагийн хооронд зохион байгуулагдах гэж байна.

Энэ арга хэмжээ нь:

  • Байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулан сурталчлах;
  • Тогтвортой хөгжлийн талаар олон нийтэд мэдээлэл түгээх;
  • Салбарын мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчдын хэлэлцүүлэг, илтгэлүүдээр дамжуулан олон нийтэд чиглэсэн зөвлөгөө, санал санаачилга хүргэх онцлогтой.

Арга хэмжээний онцлох хэсгүүд:

  • “Тогтвортой хөгжил – Ногоон барилга” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
  • Сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи, эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр ажилладаг компаниуд оролцоно.
  • Төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зохион байгуулагчаар оролцож, цар хүрээгээ тэлсэн томоохон арга хэмжээ болох юм.

Үзэсгэлэнд танилцуулагдах бүтээгдэхүүнүүд:

  • Сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмж
  • Эко бохирын систем, дулаалгын материал
  • Эко тээврийн хэрэгсэл
  • Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц
  • Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан бараа

Мөн үзэсгэлэнгийн үеэр ногоон зээлийн талаар газар дээр нь мэдээлэл авч, зээлд хамрагдах боломж олгогдох юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд