HomeСпортТивийн шилдэг ширэн бээлийтнүүд Улаанбаатарт цугларлаа: Азийн АШТ өнөөдөр эхэлнэ

Тивийн шилдэг ширэн бээлийтнүүд Улаанбаатарт цугларлаа: Азийн АШТ өнөөдөр эхэлнэ

Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн (АШТ) өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ёслол төгөлдөр нээлтээ хийж байна. Манай улс өмнө нь тус тэмцээнийг хоёр удаа зохион байгуулж байсан туршлагатай боловч энэ удаагийнх анх удаа эрэгтэй, эмэгтэй ангиллыг хамтад нь зохион байгуулж буй гэдгээрээ онцлог, түүхэн ач холбогдолтой юм.

Тэмцээнд оролцох тамирчид дараах жингийн ангиллуудад аваргуудаа тодруулна:

Эрэгтэй ангилал (10 жин):

  • 47–50 кг, 55 кг, 60 кг, 65 кг, 70 кг, 75 кг, 80 кг, 85 кг, 90 кг болон +90 кг.

Эмэгтэй ангилал (10 жин):

  • 45–48 кг, 51 кг, 54 кг, 57 кг, 60 кг, 65 кг, 70 кг, 75 кг, 80 кг болон +80 кг.

Энэхүү тэмцээн нь Ази тивийн боксчдын чансааг тогтоох, ур чадварыг сорих хамгийн том талбар бөгөөд Улаанбаатар хотын рингэн дээр ширүүн тулаанууд өрнөх хүлээлттэй байна. Монголын баг тамирчид өөрийн эх орондоо, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө амжилттай тоглож, олон медаль хүртэх зорилготой оролцож байгаа юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд