АНУ-д зохион байгуулагдаж буй CS2 төрлийн IEM Dallas 2025 тэмцээний шөвгийн 8–ын шатанд TheMongolZ баг ОХУ-ын Aurora Gaming-ийг илт давуу ялалт байгуулан тэмцээнээс хасав. Тоглолт хоёр газрын карт дээр явагдаж, TheMongolZ баг дараах үр дүнгээр ялалт байгууллаа:
- Dust 2 — 13:11
- Mirage — 13:6
Энэ ялалтаар TheMongolZ баг тэмцээний хагас шигшээд шалгарч, финалын төлөө MOUZ багтай тавдугаар сарын 24-нд 02:15 AM цагаас тоглохоор товлогдлоо.

Харин Aurora Gaming 5–6 дугаар байрт орж, 12,500 ам.долларын шагнал хүртэн тэмцээнээ өндөрлүүлэв.
IEM Dallas 2025 тэмцээний тухай
- Хугацаа: 5-р сарын 19–25
- Байршил: АНУ, LAN формат
- Нийт шагналын сан: 1 сая ам.доллар
- Оролцогч багууд: 16 шилдэг баг
