Бямба, 10 сар 4, 2025
HomeНийгэм“The MongolZ” үндэсний бичгээр эсээ бичих уралдааны ялагч тодорлоо

“The MongolZ” үндэсний бичгээр эсээ бичих уралдааны ялагч тодорлоо

Counter-Strike 2-ын дэлхийн чансаанд нэгдүгээрт бичигдэж буй “The MongolZ” баг өөрсдийн уриа болох “шантралгүйгээр тэмцэх, сэтгэлийн хүч”-ийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор үндэсний бичгээр эсээ бичих уралдаан зарлаж, шилдэг бүтээлүүдээ тодруулжээ.

Эсээ бичлэгийн бүтээлүүдийг энэ сарын 20-ны өдрийг хүртэл хүлээн авч, уралдааны эцсийн дүнгээр:

  • Тэргүүн байр – 17 настай О.Биндэръяа “Хүн ялагдаж болох ч хэзээ ч бууж өгч болохгүй” сэдэвт эсээгээр шалгарч, ERKHI MERGEN JERSEY, ERKHI MERGEN STICKER, DISCORD NITRO, THE MONGOLZ DISCORD SERVER 7,000 XP, нэг сарын хугацаатай WARCHIEF ROLE зэрэг шагнал хүртлээ.
  • Дэд байр – 15 настай Т.Жинжбадам,
  • Гутгаар байр – 20 настай А.Номин “Ялагдашгүй сүнс” эсээгээр тус тус шалгарсан байна.

Тус уралдаан нь үндэсний бичгийг сурталчлан таниулахын зэрэгцээ залуусын сэтгэхүйн хүчийг сорьсон, уриа үгийн үнэ цэнийг бүтээлчээр илэрхийлэх боломж олгосон онцлогтой болж өнгөрлөө.

The MongolZ үндэсний бичгийн эсээ уралдааны ялагч тодорлоо
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд