Баасан, 10 сар 3, 2025
HomeСпортThe MongolZ: Төсвийн мөнгийг авахгүй, сайн үйлсэд хандивлана

The MongolZ: Төсвийн мөнгийг авахгүй, сайн үйлсэд хандивлана

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд асан Ч.Номингийн үед байгуулагдсан “Монголын электрон спортын холбоо” The MongolZ багийг үндэсний шигшээ багийн статустай болгож, таван тамирчин, нэг дасгалжуулагчийн орон тоотойгоор бүртгүүлсэн байдаг. Энэ хүрээнд сар бүр 1.5 сая төгрөгийн цалин болон тэмцээний дэмжлэг хэлбэрээр 60 сая төгрөгийн төсөв батлагдсан талаар өмнө мэдээлсэн билээ.

Гэвч The MongolZ баг төсвийн ийм төрлийн санхүүжилтийг аваагүй, цаашид ч авахгүй гэсэн байр суурьтай байгаагаа олон нийтэд илэрхийлсэн. Тодруулбал, холбооны шугамаар нэг удаагийн цалингийн шилжүүлэг орж ирсэн ч багийн гишүүдэд тараагүй бөгөөд The MongolZ үүнийг бүрмөсөн авахгүй гэж Биеийн тамир, спортын хороонд мэдэгджээ. Мөн цаашид шилжих ёстой 60 сая төгрөгийн дэмжлэгийг ч хүлээн авахгүй, ашиглахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

“Монголын электрон спортын холбоо”-ны Нарийн бичгийн дарга А.Амаржаргал энэ талаар тайлбар өгөхдөө: “Одоо орж ирсэн болон дараагийн орж ирэх мөнгийг сайн үйлсийн аянд хандивлана гэсэн байр суурьтай анхнаасаа явж байгаа. Манай холбоогоор дамжиж Үндэсний шигшээ баг болсон гол зорилго нь дипломат пасспорттой болох явдал байсан юм” хэмээжээ.

Энэхүү холбооны Удирдах зөвлөлд улс төр, бизнесийн хүрээний танил нэрс болох Г.Эрдэнэчулуун, Г.Амартүвшин, Г.Бат-Эрдэнэ, Б.Батбаяр, Б.Гантулга, М.Майсайхан, Ж.Энхжаргал нар ажиллаж байгаа бөгөөд тэдний дунд УИХ-ын гишүүн асан, нийслэлийн төлөөлөгч, урлаг соёлын салбарт нэртэй хүмүүсийн эхнэр, нөхөр багтжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд