Плей-оффын эхний даваанд Vitality саад болов
“Counter Strike 2” тоглоомын 2025 оны хоёр дахь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох StarLadder Budapest Major-2025-ийн плей-оффын шөвгийн наймын тоглолтууд өнгөрсөн шөнө Унгарын Будапешт хотод үргэлжиллээ. Энэ шатанд Монголын “The MongolZ” баг Францын “Team Vitality”-тай Bo3 форматаар хүч үзсэн ч хоёр мап дараалан ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв.
Mirage ба Dust II дээрх оноо
Тоглолтын эхний мап нь “The MongolZ”-ын сонголт болсон Mirage байлаа. Гэвч энэ мап дээр манай баг 5:13 харьцаатай дутуу гарсан юм. Үүний дараа Vitality-ийн сонгосон Dust II мап дээр мөн 4:13 гэсэн тоогоор хожигдож, нийт дүн 0:2-оор дууссан байна.
Шагналын мөнгө ба тэмцээний цар хүрээ
Ийнхүү “The MongolZ” StarLadder Budapest Major-2025-ийг 5–8 дугаар байрт дуусгаж, 45 мянган ам.долларын шагнал хүртлээ. Энэ удаагийн Major тэмцээн нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай, 32 багийн өрсөлдөөнтэйгээр зохион байгуулагдсан гэж мэдээлжээ.
Азийн багийн дараалсан плей-оффын амжилт
Плей-оффын эхний даваанд мултарсан ч “The MongolZ” нэг том амжилтаа хэвээр хадгаллаа. Тэд CS2-ийн түүхэнд гурван дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дараалан плей-оффт шалгарсан Азийн анхны баг болж байгаа нь энэ удаагийн Major-т онцлох үзүүлэлтээр үлдэж байна.
“The MongolZ” багийн ивээн тэтгэгчээр 1xBet Монголоос ажилладаг.
