Монголын шилдэг CS2 баг болох “The MongolZ” Сербийн нийслэл Белград хотын Belgrade Arena-д эхэлж буй “Fissure Playground 2” тэмцээнд оролцож байна. Шагналын сан нь нийт 1,250,000 ам.доллар бөгөөд тэмцээн энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.
Манай багийн эхний өрсөлдөгч нь Францын “3DMAX” баг бөгөөд тоглолт өнөөдөр 19:30 цагаас болно.
Тэмцээний онцлог
- Нийт 16 баг өрсөлдөж байна.
- Бүх тоглолт BO3 буюу гурван газрын тоглолтын зарчмаар явагдана.
- Хасагдах журмаар плей-оффын шатанд шилдэг багууд шалгарна.
- Дэлхийн чансааны эхний гурван баг болох Vitality (1-р байр), Spirit (2-р байр), MOUZ (4-р байр) тэмцээнд оролцохгүйгээ мэдэгдсэн тул “The MongolZ” чансаагаараа оролцогчдоос тэргүүлж байна.
Оролцож буй 16 баг
- The MongolZ (Монгол)
- 3DMAX (Франц)
- FaZe (Европ)
- G2 (Европ)
- Astralis (Дани)
- Virtus.pro (Орос)
- GamerLegion (Европ)
- FURIA (Бразил)
- TYLOO (Хятад)
- Aurora (Турк)
- Falcons (Европ)
- Liquid (Бусад бүс)
- Heroic (Дани)
- paiN (Бразил)
- Lynn Vision (Хятад)
- Legacy (Европ)