Цахим спортын “PGL Bucharest” тэмцээний шөвгийн наймын шат өндөрлөж, хагас шигшээд өрсөлдөх багууд тодорхой боллоо. Өчигдөр болсон тоглолтод Монголын “The MongolZ” баг “PARIVISION”-той учраа таарч, ширүүн өрсөлдөөний дараа 2:1 (Dust2 6:13, Mirage 13:8, Ancient 13:9)-ийн харьцаатай ялалт байгуулан дараагийн шатанд шалгарсан байна.
Ингэснээр манай баг хагас шигшээд “FUT”-тай тоглохоор болжээ. Харин “PARIVISION” тэмцээнийг 5-8-р байр зэлэсэн амжилттайгаар өндөрлүүлж, 31250 мянган ам.долларын шагнал хүртсэн байна.
Плей-оффын тоглолтын дүн болон хуваарь:
- 4-р сарын 9
- 3DMAX 2-1 MIBR
- Astralis 2-1 Eyeballers
- B8 0-2 FUT
- PARIVISION 1-2 The Mongolz
- 4-р сарын 10
- 22:00 3DMAX – Astralis
- 01:00 FUT – The Mongolz
- 4-р сарын 11
- Хүрэл медалийн төлөөх тоглолт
- 20:00 цагаас
- Гранд-финал
- 23:00 цагаас
Ийнхүү “The MongolZ” баг финалын эрхийн төлөөх хамгийн чухал тоглолтын өмнө ирээд байна. Тэдний эсрэг “FUT” баг шөвгийн наймд “B8”-ыг 0-2-оор буулган авснаар хагас шигшээд шалгарсан юм.

The MongolZ баг нь 1xBet-ын дэмжлэгтэйгээр олон улсын тэмцээнүүдэд оролцож байгаа юм.
