2025 оны 6-р сарын 22-нд The MongolZ баг Counter-Strike-ийн түүхэнд нэрээ мөнхөлж, мажорын финалд шалгарсан анхны Азийн баг болсон билээ. Цахим спортын 1xBet-ийн шинжээчид энэ түүхэн амжилтын дараа Монголын багаас юу хүлээх тухай дүгнэлтээ хуваалцаж байна.
The MongolZ багийн шинэ үе 2023 оны 4-р сард эхэлсэн. IHC Esports багийн тоглогчид домогт үндэсний “The MongolZ” нэрийн дор үргэлжлүүлэн тоглохоор шийдсэн юм. Үүнээс хойш тэд дөрвөн мажорт дараалан амжилттай шалгарч, тоглох бүртээ өмнөх амжилтаа ахиулсаар ирсэн:
- BLAST.tv Paris Major 2023 – 20-22-р байр
- PGL Major Copenhagen 2024 – 15-16-р байр
- Perfect World Shanghai Major 2024 – 5-8-р байр
- BLAST.tv Austin Major 2025 – 2-р байр
Багийн тав дахь мажор болох StarLadder Budapest Major 2025 нь 11-р сард эхэлнэ. The MongolZ баг тогтмол ахиц гаргасаар фенүүдийг байлдан дагуулж чадсан. Иймд бусад багуудын хүрдэг плей-офф нь тэдний хувьд энгийн амжилт мэт санагдах нь бий. Одоо ямар ч үр дүн түрүүлснээс өөр байвал тэдний хувьд ухралт мэт санагдах биз ээ.
Эерэг ба сөрөг хувилбарууд
Эерэг хувилбарт The MongolZ баг сэтгэлзүйн дарамтад авталгүй, багийн зохион байгуулалт, раунд бүрийн стратегиа сайжруулсаар байх болно. Тоглогч бүрийн бие даасан чадварыг нэмэгдүүлэх шаардлага бага — тэд залуу, авьяастай бөгөөд хурдан хариу үйлдэл үзүүлэх чадвартай, төгс aim-тай тоглогчид.
The MongolZ баг улирлын хоёрдугаар хагаст IEM Cologne 2025, IEM Chengdu 2025, ESL Pro League S22, эсвэл PGL, BLAST-ийн аль ч томоохон тэмцээнд түрүүлж, ирэх мажорт ялалт байгуулах өндөр магадлалтай.
Сөрөг хувилбарт тэд хоёрдугаар байрлалыг амжилт гэхээсээ илүү алдсан боломж, харамсалтай ялагдал гэж хүлээж авна. Энэ нь багийн сэтгэлзүйн байдалд сөргөөр нөлөөлж, хэд хэдэн чухал тэмцээнд амжилт гаргах боломжгүйд хүргэнэ.
Үүний улмаас удирдлага, дасгалжуулагч нар багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах оролдлого хийж магадгүй. Гэвч энэ нь тоглолтын уялдаа холбоог алдагдуулж, багийг мажорт бэлтгэл муутай, бутархай байдалтай оруулж, улирлын төгсгөлийг бүтэлгүй болгох эрсдэлтэй.
Өрсөлдөгч багууд
Бид одоогоор зөвхөн The MongolZ багт хамаарах нөхцөлүүдийн тухай ярьсан. Гэвч тэдний замд олон шилдэг багууд саад болж байгаа нь маргашгүй үнэн.
- Vitality баг одоо “алтан эрин”-ийнхээ оргилд хүрээд байгаа ба дараагийн мажорт дараалсан ялалт байгуулахыг хүсэж байгаа.
- Falcons багийн шинэ од kyousuke-гийн ирэлт нь дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй багийг анхны мажорынхаа ялалтад хөтлөх магадлалтай.
- NAVI баг 2024 оны “үлгэрийн мэт” амжилтаа дахин давтаж магадгүй — jL-ийг залгамжлах академийн од makazze-г бүрэлдэхүүнд авчирсан.
- Үүнд мөн Spirit, MOUZ, FaZe, Aurora зэрэг дэлхийн шилдэг багуудыг нэрлэж болно.
Иймд ирэх мажорт The MongolZ түрүүлэх боломж бүрэн бодитой. Гэвч энэ нь олон хүчин зүйлээс хамаарна — багийн сэтгэлзүйн уур амьсгал, Vitality болон Falcons-ын тухайн үеийн бэлтгэл, учрааны таатай байдал, тэр ч бүү хэл гранд финалын үеийн оддын байрлал хүртэл нөлөөлж мэднэ. Хамгийн чухал нь — өөрсдөдөө итгэх. Тэгвэл бүх зүйл бүтнэ!
1xBet өөрийн түншүүддээ бүх зүйл төгс болохыг хүсэн ерөөж, The MongolZ баг мажорт түрүүлсэн анхны Азийн баг болоосой хэмээн хүсэж байна!

1xBet loves sports. For example, 1xBet Ireland published a great story about the football match between the Ireland and England national teams.
1xBet Ireland is a legal company in my country, and I’m surprised that they support the esports team from Mongolia. Now I know that.