The MongolZ бол Counter-Strike 2-ийн дэлхийн шилдэг таван багийн нэг юм. Тус баг нь 2025 оны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох BLAST.tv Austin Major-ын шигшээд шалгарснаар гайхамшгийг бүтээсэн билээ. Харин одоо залуу тоглогчид ирээдүйтэй The MongolZ байгууллагын академид нэгдэж, мэргэжлийн тоглогч болох боломжтой боллоо.
Академи нь залуу авьяастнуудыг хөгжихөд хамгийн сайн нөхцөл боломжоор хангах бөгөөд хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бэлтгэлийн төвд ур чадвараа хөгжүүлэх бүрэн боломжтой.
Академийн тоглогчид сар бүр цалин авахын зэрэгцээ мэргэжлийн дасгалжуулагчдаас зөвлөгөө авч, багийн үндсэн тоглогчдоос шууд туршлага судлах боломжтой. Б.Гарьдмагнай (bLitz), М.Содбаяр (Techno4K), Б.Өсөхбаяр (910), Б.Аюуш (mzinho), М.Азбаяр (Senzu) нар шинэ үеийн монгол тоглогчдод туршлагаа харамгүй хуваалцахад бэлэн байна.
Өнгөрсөн жил The MongolZ нь MESA Nomadic Masters Spring 2024, YaLLa Compass 2024, Thunderpick World Championship 2024 зэрэг нэр хүндтэй олон тэмцээнд түрүүлж, Perfect World Shanghai Major 2024-ийн плей-оффт шалгарсан амжилтыг үзүүлсэн.
2025 онд ч энэ амжилтаа үргэлжлүүлэн бататгаж, IEM Dallas, IEM Melbourne, ESL Pro League Season 21 тэмцээнүүдэд топ-4 байранд орж, анх удаа мажор тэмцээний гранд финалд шалгарсан билээ.
Одоогоор The MongolZ баг нь Valve-ийн дэлхийн чансаанд дөрөвдүгээр байр эзэлж байгаа ба нийт $1,500,000 хүртэлх шагналын мөнгө хүртээд байна.
The MongolZ Academy-д элсэж, энэ түүхэн аялалд нэгдэхийн тулд дараах шаардлагыг хангасан байх ёстой:
- 17 наснаас доош байх;
- Faceit ELO 2700 буюу түүнээс дээш байх;
- Өмнө нь VAC хориг тавиулаагүй байх;
- Мэргэжлийн тоглогч болох хүчтэй хүсэл эрмэлзэлтэй байх.
Хэрвээ та Counter-Strike 2 дээр ур чадвараа дээшлүүлж, ирээдүйн GOAT болохыг хүсэж байвал дараах холбоосоор орж, өргөдлийн маягтыг бөглөнө үү:
Академид элссэнээр та ирээдүйд The MongolZ-ийн үндсэн бүрэлдэхүүнд багтах хосгүй боломжийг олж авах юм. Дэлхийн тавцанд Монголын нэрийг мандуулах хүсэлтэй бүх тоглогчдод манай үүд хаалга нээлттэй!
Энэхүү CS2 академийн санаачилгыг 1xBet бүрэн дэмжиж байгаа бөгөөд тус байгууллага нь Монголын цахим спортын ирээдүйд итгэл төгс хөрөнгө оруулалт хийж байна. Хэрэв та амжилтын замаа мэргэжлийн түвшинд эхлэхийг хүсвэл, энэ бол 1xBet болон The MongolZ-той хамт эхлэх хамгийн боломжтой.
