Улаанбаатар, 2025 оны 6 сарын 23 — АНУ-ын Остин хотноо болсон BLAST.tv Austin Major 2025 тэмцээнд Монгол Улсын “The MongolZ” баг финалд шалгарч, дэлхийн аваргын дэд байр эзэллээ. Энэ нь зөвхөн Монголын цахим спортын хувьд төдийгүй Ази тивийн CS2-ийн түүхэнд хамгийн том амжилтаар бүртгэгдэж байна.
20 хоногийн турш үргэлжилсэн энэ мейжорт Европоос 16, АНУ-аас 11, Азиас 5 баг оролцсон бөгөөд Азиас оролцсон бүх баг эрхээ бүсийн шалгаруулалтаар авсан. Монгол Улсаас хоёр баг оролцсон ба “Chinggis Warriors” баг Хятадын төлөөлөгчдөд ялагдан 25–27-р байраар тэмцээнээ өндөрлүүлсэн.
Харин “The MongolZ” баг тэмцээний плей-оффт шалгарсан Азийн цорын ганц баг болж, “FaZe Clan”, дараа нь Бразилын “paiN Gaming”-ийг хожин финалд шалгарсан юм. Финалд дэлхийн шилдэг багт тооцогддог Францын “Team Vitality”-тай учраа тааран тоглосон ба Vitality баг өмнө нь оролцсон 39 тоглолтын 37-д нь ялсан, сүүлийн 7 тэмцээний 6-д нь түрүүлсэн маш хүчирхэг өрсөлдөгч байв.
Тоглолтыг Монгол орон даяар олон нийтийн газруудад шууд дамжуулан үзэж, Сүхбаатарын талбай, “Steppe Arena”, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зун театр, Ховд аймгийн “Ард Аюуш” цэнгэлдэх хүрээлэн, Дархан-Уул аймгийн хөлбөмбөгийн талбай зэрэг олон газарт хэдэн мянган хүн цуглан дэмжсэн юм.
Финалын тоглолт нь 1,715,362 зэрэг үзэгчтэй байсан нь CS2 тоглоомын түүхэнд хамгийн олон үзэгчтэй тоглолт болж рекорд тогтоолоо.
“The MongolZ” багийн амжилт нь зөвхөн Монголын цахим спортын брэнд болсон төдийгүй, тус багийн албан ёсны ивээн тэтгэгч 1xbet Монголос-ын дэмжлэгтэйгээр Азийн баг анх удаа мейжорын финалд шалгарсан гэдгээрээ онцлог юм.