Лхагва, 7 сар 30, 2025
HomeСпорт“The MongolZ” болон “Vitality” багууд IEM Cologne 2025-д оноолт шийднэ

“The MongolZ” болон “Vitality” багууд IEM Cologne 2025-д оноолт шийднэ

Цахим спортын “IEM Cologne 2025” тэмцээний хэсгийн шатны сүүлийн тоглолтууд өнөөдөр (2025.07.29) явагдана. Тэмцээний “А” хэсгийн хамгийн анхаарал татсан тоглолтод Монголын “The MongolZ” баг Францын “Vitality” багтай 22:00 цагаас тоглохоор товлогджээ. Энэ тоглолтоор аль баг хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд дэвших нь шийдэгдэнэ.

Тус тоглолт нь хоёр багийн 2025 онд хийж буй зургаа дахь тулаан бөгөөд өмнөх таван тоглолтод “Vitality” баг хожсон ч гурван мапыг “The MongolZ” баг авч байсан нь эн тэнцүү өрсөлдөөн байсныг харуулж байна.

Мөн “Б” хэсгийн хүрээнд “MOUZ” болон “Spirit” багууд ч гэсэн ижил нөхцөлтэй тоглолт хийх юм.

Шийдвэрлэх тоглолтуудыг Монголын “META” студийн албан ёсны “YouTube” сувгаар шууд дамжуулах бөгөөд цахим спорт сонирхогчид оройн 22:00 цагаас шууд үзэх боломжтой.

Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд