Монголын мэргэжлийн “Counter Strike 2” баг болох “The MongolZ”, албан ёсны ивээн тэтгэгч 1xBet тоглоом-ын дэмжлэгтэйгээр шинэ тэмцээний бэлтгэлдээ оржээ. Өнгөрсөн шөнө тус баг тоглогч М.Азбаяр (Senzu)-г сэлгээнд суулгаж буйгаа зарласан бөгөөд түүний оронд Баасанжаргалын Өнөдэлгэр (controlez) багт түр хугацаанд орлон тоглохоор болсон байна.
Б.Өнөдэлгэр “The MongolZ”-д түр хүч нэмж байна
28 настай Б.Өнөдэлгэр нь 2017 оноос хойш мэргэжлийн түвшинд “Counter Strike 2” тоглож буй туршлагатай тоглогч юм. Тэрбээр 2017 оны арваннэгдүгээр сард “The MongolZ” багт түр хугацаанд тоглож байсан бөгөөд сүүлийн жилүүдэд “Chinggis Warriors” багийг ахалж, “BLAST.tv Austin Major 2025” дэлхийн аваргад оролцсон туршлагатай.
Энэ удаад тэрбээр 2025 оны арваннэгдүгээр сарын 3–9-нд БНХАУ-ын Чэндүд болох “Intel Extreme Masters Chengdu 2025” тэмцээнд “The MongolZ” багийн бүрэлдэхүүнд орж, 1xBet тоглоом-ын ивээн тэтгэсэн дэвжээнд хүч сорих гэж байна.
Багийн албан мэдэгдэл
“The MongolZ” багийн удирдлагууд цахим хуудсаараа дамжуулан:
“Академийн багийн тоглогчдын чадавхыг бүрэн үнэлэхэд хангалттай хугацаа байгаагүй тул үндсэн багийн саналыг харгалзан туршлагатай тоглогчийг уг тэмцээнд оролцуулахаар шийдвэрлэлээ”
хэмээн мэдэгджээ.
“The MongolZ” багийн албан ёсны ивээн тэтгэгчээр 1xBet тоглоом ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын цахим спортын хөгжилд шинэ шат авчирч, багийн олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.
