2025 оны 6 дугаар сарын 29-нд Улаанбаатар хотын AIC Steppe Arena-д The MongolZ багийн фенүүдтэй хийх “Homecoming” уулзалт зохион байгуулагдана. BLAST.tv Austin Major 2025 тэмцээнээс амжилттай ирсэн тоглогчидтой нүүр тулан уулзаж, гарын үсэг авах, хамтдаа зургаа авахуулах, онцгой бэлэг, сюрприз хүлээн авах боломжтой энэхүү арга хэмжээ нь киберспортын салбарт фенүүдэд зориулсан томоохон үйл явдал юм.
Фэнүүдийг багийн уриа “Horde” дор нэгдэж, тоглогчидтойгоо дотно харилцаа үүсгэх, багийнхаа амжилтыг хамтдаа тэмдэглэхийг урьж байна. Энэ уулзалт нь Монголын киберспортын сонирхогчдын хувьд мартагдашгүй дурсамж болох болно.
Тиймээс бүх фенүүдийг энэ ням гарагт The MongolZ багтайгаа хамт байхыг уриалж байна!