Дэлхийн Counter-Strike-ын хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол болох HLTV Awards 2025-ын үр дүн гарч, шилдгүүдээ тодрууллаа. “Оны шилдэг дасгалжуулагч” (Coach of the Year) номинацад The MongolZ багийн амжилтын гол тулгуур, дасгалжуулагч Б.Эрдэнэдалай (maaRaa) дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдтэй өрсөлдөн, хүндтэй хоёрдугаар байрт шалгарлаа.
Шалгаруулалтын дүнгээр maaRaa нийт 50 оноо авсан байна. Тэрээр The MongolZ багийг Азийн төдийгүй дэлхийн шилдэг багуудын нэг болгон төлөвшүүлж, олон улсын томоохон тэмцээнүүдэд үзүүлсэн тогтвортой амжилтаараа ийнхүү мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авчээ.
“Оны шилдэг дасгалжуулагч” төрлийн эхний гурван байр:
- XTQZZZ (Vitality) – 140 оноо
- maaRaa (The MongolZ) – 50 оноо
- hally (Spirit) – 35 оноо
Энэхүү төрөлд Vitality багийн дасгалжуулагч Реми “XTQZZZ” Куониам тэргүүлсэн бол Оросын Spirit багийн дасгалжуулагч “hally” гуравдугаар байрт орсон байна.
HLTV-ийн зүгээс maaRaa-г The MongolZ төслийн “тархи” хэмээн онцолсон бөгөөд түүний удирдлага дор Монголын баг дэлхийн чансааны ТОП-10-т багтаж, Европын хүчирхэг багуудын гол өрсөлдөгч болж чадсан юм.
The MongolZ багийн бүрэлдэхүүн олон улсын тавцанд эх орныхоо нэрийг өндөрт гаргахад 1xBet Монголоос үзүүлж буй дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэж байгааг мөн дурдах нь зүйтэй. maaRaa-гийн энэхүү амжилт нь Монголын кибер спортын түүхэнд дасгалжуулагчдын гаргасан хамгийн том амжилт болж байна.

Maaraa үнэхээр сайн ажилласан нь харагдаж байна
Цаашдаа бүр 1-р байр эзлэх боломжтой шүү