Лхагва, 3 сар 11, 2026
HomeСпортThe MongolZ багийн дасгалжуулагч ирэх хоёр тэмцээнийг өнжихөөр боллоо

The MongolZ багийн дасгалжуулагч ирэх хоёр тэмцээнийг өнжихөөр боллоо

“The MongolZ” багийн дасгалжуулагч maaRaa ирэх гуравдугаар сард болох хоёр томоохон тэмцээнд биечлэн оролцох боломжгүй болсноо албан ёсоор зарлалаа. Тодруулбал, тэрээр 2026 оны гуравдугаар сарын 13-15-нд болох “BLAST Open Rotterdam” болон гуравдугаар сарын 18-29-ний хооронд үргэлжлэх “ESL Pro League Season 23” тэмцээнүүдэд багаа газар дээрээс нь удирдахгүй аж.

Хэдийгээр дасгалжуулагч тэмцээний байршилд очихгүй ч багтайгаа цахимаар холбогдож, зайнаас зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэн ажиллахаар болсон байна. maaRaa ямар шалтгааны улмаас тэмцээнүүдийг өнжих болсон нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь багийн хувьд таагүй мэдээ болж байна.

Мөн түүний оронд түр хугацаанд дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэх хүн томилох эсэх талаар багийн зүгээс ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд