Румын улсын нийслэл Бухарест хотноо үргэлжилж буй CS2 төрлийн “PGL Bucharest 2026” тэмцээний хэсгийн шатны эгзэгтэй мөчүүд үргэлжилж байна. Монгол Улсын “The Mongolz” баг хэсгийн гурав дахь тоглолтоо хүчирхэг “Astralis” багийн эсрэг хийж, 2:0 харьцаатайгаар ялагдал хүлээлээ. Уг хожлын үр дүнд “Astralis” баг шигшээ шатанд өрсөлдөх эрхээ шууд авсан бол манай баг тэмцээнээ 2-1 гэсэн амжилттайгаар үргэлжлүүлэхээр болов.
Өмнөх тоглолтуудад манай тамирчид тун итгэлтэй тоглолтыг үзүүлж байсан билээ. Тэд тэмцээний нээлтийн тулаанд s1mple-ээр хүчээ зузаатгасан “BC.Game Esports” багийг 2:0-ээр буулган авсан бол дараагийн шатанд “EYEBALLERS” багийг мөн л адил онооны харьцаатайгаар ялсан юм. Одоо тэдэнд шигшээ шатанд шалгарч, тайзны тоглолт хийх эрхээ баталгаажуулах ганцхан боломж үлдээд байна.
Монголын баг шийдвэрлэх тоглолтоо өнөөдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 7-ны 18.00 цагаас “Wildcard” багийн эсрэг хийхээр товлогджээ. Энэхүү тоглолтод ялсан нь тэмцээний гол шатанд үлдэх тул үзэгчдийн анхаарлын төвд байна. Нийт 1,250,000 долларын шагналын сантай тус тэмцээний зохион байгуулалтын талаарх сонирхолтой баримтуудыг дурдвал:
- Vitality, NAVI, FURIA зэрэг шилдэг багууд дараагийн тэмцээн болох “IEM Rio 2026”-ийн өмнө амралт авахаар шийдэж, энэ удаагийн тэмцээнийг өнжжээ.
- Team Liquid, Aurora болон Passion UA багууд VRS оноо цуглуулах зорилгоор доод түвшний тэмцээнүүдийг илүүд үзсэн байна.
- Тэмцээн эхлэхээс өмнө MIBR, Inner Circle Esports, Wildcard болон EYEBALLERS багууд paiN Gaming, Imperial Esports, The Huns Esports болон M80 багуудыг орлон жагсаалтад нэмэгдсэн юм.
Тэмцээний шахуу хуваариас шалтгаалж зарим хүчирхэг багууд оролцох боломжгүй болсон нь шинэ багуудын хувьд өөрсдийгөө харуулах том боломж болж байна. “The Mongolz” багийн хувьд өнөөдрийн тулаанд ялалт байгуулж, 1,250,000 долларын төлөөх өрсөлдөөнд тунаж үлдэх зорилготой байгаа билээ.

The MongolZ баг 1xBet Монголынн дэмжлэгтэйгээр олон улсын тавцанд тогтмол амжилттай оролцдог.
