HLTV.org сайтаас шинэчлэн гаргасан Counter-Strike 2-ын дэлхийн чансаанд Монголын The MongolZ баг амжилтаа ахиулж, 7-р байрт дэвшлээ. The MongolZ ийнхүү дэлхийн шилдэг багуудын эгнээнд байр сууриа улам бататгаж, 280 оноотойгоор жагсаж байна.
Энэхүү шинэчлэлтээр The MongolZ баг Natus Vincere болон FaZe Clan зэрэг домогт багуудыг ардаа орхиж, хоёр байраар ахиж чадсан юм.
HLTV дэлхийн чансааны ТОП-10 баг:
Шинэчлэгдсэн чансааны эхний аравт дараах багууд бичигджээ:
- Vitality (1000 оноо)
- FURIA (659 оноо)
- MOUZ (481 оноо) — 1 байраар ахисан
- Falcons (474 оноо) — 1 байраар ухарсан
- PARIVISION (381 оноо) — 1 байраар ахисан
- Spirit (349 оноо) — 1 байраар ухарсан
- The MongolZ (280 оноо) — 2 байраар ахисан
- Natus Vincere (260 оноо)
- FaZe (249 оноо) — 2 байраар ухарсан
- Aurora (244 оноо) — 1 байраар ахисан
HLTV чансааны тухай албан ёсны мэдээлэл:
HLTV Team Ranking нь багуудын сүүлийн нэг жилийн хугацаанд гаргасан амжилтыг онооны системээр дүгнэдэг дэлхийн хамгийн нэр хүндтэй чансаа юм. Оноог тооцоолохдоо багуудын сүүлийн хоёр сарын тоглолтын үр дүн, LAN тэмцээний үзүүлэлт болон бүрэлдэхүүний тогтвортой байдлыг харгалзан үздэг.

The MongolZ багийн үндсэн бүрэлдэхүүнд bLitz, Techno, mzinho, 910, cobrazera нар тоглож байгаа бөгөөд тэд 1xBet-ийн дэмжлэгтэйгээр дэлхийн тавцанд ийнхүү өндөр амжилт үзүүлсээр байна.
