Шведийн Стокгольм хотод үргэлжилж буй ESL Pro League Season 22 тэмцээний хоёрдугаар шатны хоёрдугаар тойрогт Монголын The MongolZ баг Испанийн Gentle Mates багийг 2:0 харьцаагаар хожиж, плей-оффын эрхийн төлөө дахин өрсөлдөх боломжтой боллоо.
Тоглолт Inferno болон Mirage мапуудад явагдсан бөгөөд:
- Inferno дээр The MongolZ баг 13:8-аар илүүрхсэн
- Mirage дээр нэмэлт цагийн дараа 22:19-өөр ялалт байгуулжээ
Энэхүү ялалт нь The MongolZ багийн гол ивээн тэтгэгч 1xBet-ийн дэмжлэгтэйгээр 2-2 үзүүлэлттэйгээр тэмцээний плей-оффын шатанд гарах боломжийг хадгалж үлдсэн чухал үр дүн боллоо. Тэдний дараагийн өрсөлдөгчийг удахгүй зарлах юм.
ESL Pro League Season 22 нь 2025 оны 9-р сарын 28-наас 10-р сарын 12-ныг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд нийт 24 баг өрсөлдөж, нийт шагналын сан $400,000 ам.доллар юм.