2025 оны хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох BLAST.tv Austin Major 2025-ийн 3-р шатны эхний тоглолтод The MongolZ баг Бразилын FURIA багийн эсрэг тулалдаж, 11:13-ийн харьцаатай ялагдал хүлээлээ.
Энэхүү тоглолт BO1 (нэг ялалттай) форматаар явагдсан бөгөөд тоглолтын туршид хоёр баг аль аль нь тоглолтын санаачлагыг гартаа авахын төлөө ширүүн өрсөлдсөн ч төгсгөлийн мөчид FURIA багахан давуу талаа ашиглан ялалтад хүрлээ.
Ийнхүү The MongolZ баг тэмцээнийг 0-1 гэсэн үзүүлэлттэйгээр эхлүүлж байгаа бөгөөд цаашдын шатанд амжилттай тоглож, дараагийн тоглолтуудад ялалт байгуулахын төлөө өрсөлдөх юм.
The MongolZ багийн албан ёсны төлөөлөгч, ивээн тэтгэгчээр 1xBet ажиллаж байна. Тэдний дэмжлэг багийн гадаад дахь амжилт, мэргэжлийн түвшний оролцоонд чухал хувь нэмэр оруулсаар байна. Дараагийн тоглолтын талаарх мэдээлэл, цагийн хуваарийг HLTV.org сайтаас хүлээн авна уу.
Монголын хөвгүүддээ амжилт хүсье — тэмцээн дуусаагүй байна!