Ням, 6 сар 8, 2025
HomeСпортThe MongolZ баг Esports World Cup 2025 тэмцээнд уригдлаа

The MongolZ баг Esports World Cup 2025 тэмцээнд уригдлаа

Esports World Cup Foundation (EWCF) байгууллага Counter-Strike 2 (CS2)-ийн дэлхийн аваргын 2025 оны наадамд оролцох урилгаар шалгарсан багуудын бүрэлдэхүүнийг зарлалаа. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох The MongolZ баг албан ёсоор багтсан нь олон монгол шүтэн бишрэгчдэд баярт мэдээ болов.

Тэмцээний оролцогчид тодорхой боллоо

EWCF энэ тухайгаа өөрийн сошиал хуудсуудаар дамжуулан олон нийтэд зарласан бөгөөд урилгыг Valve-ийн 2025 оны тавдугаар сарын 25-ны өдрийн рейтинг дээр үндэслэн олгосон байна. Урилгад дараах багууд багтжээ:

  • NAVI
  • Team Vitality
  • Team Spirit
  • MOUZ
  • Team Falcons
  • The MongolZ
  • G2 Esports
  • GamerLegion
  • FaZe Clan
  • Astralis
  • 3DMAX
  • Team Liquid
  • HEROIC
  • Virtus.pro (VP)
  • Aurora Gaming
  • TYLOO (Asian Champions League 2025-ийн аварга)

Монголын The MongolZ багийн хувьд тус тэмцээнд оролцох нь олон улсын хэмжээнд байр сууриа улам бэхжүүлэх чухал алхам бөгөөд 1xBet нь энэхүү тэмцээнд манай багийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллах болно.

EWC 2025 – дэлхийн CS2-ийн анхаарлын төвд

Тэмцээн 2025 оны наймдугаар сарын 20-24-ний өдрүүдэд Саудын Арабын Рияд хотод болох ба нийт 1.25 сая ам.долларын шагналын сантай. Энэ бол дэлхийн шилдэг 16 баг CS2-ийн талбарт өрсөлдөх, нэр төрөө бататгах, аваргын титмийн төлөө өрсөлдөх мөч юм.

Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

  1. Монголын эспорт дэлхийг байлдан дагуулж байгааг харах үнэхээр сайхан. Ялалт руу урагшлаарай!

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд