Бямба, 6 сар 14, 2025
HomeСпортThe Mongolz баг BLAST.tv Austin Major 2025 тэмцээнд хоёр дахь ялалтаа байгууллаа

The Mongolz баг BLAST.tv Austin Major 2025 тэмцээнд хоёр дахь ялалтаа байгууллаа

BLAST.tv Austin Major 2025 тэмцээний гуравдугаар шат үргэлжилж буй энэ үед Монголын төлөөлөл The Mongolz баг Хятадын Lynn Vision Gaming багтай Nuke газрын зураг дээр тоглож, 13:7-ийн харьцаатай ялан гарлаа. Багийн ахлагч Г.Бямбасүрэн буюу blitz-ийн удирдлага дор тус баг тактикийн нарийн ажиллагаа, хурдан шийдвэрлэлтийн ачаар ялалтад хүрэв.

Энэхүү амжилт нь The Mongolz багийн хувьд гурав дахь тоглолтын дараах хоёр дахь ялалт болж байгаа юм. Ингэснээр тэд 2 хожил – 1 ялагдал гэсэн амжилттайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байна. Харин Lynn Vision баг 1:2 гэсэн үзүүлэлттэй болжээ.

Өнөөдрийн үлдсэн тоглолтуудад Бразилын FURIA Esports болон ОХУ-ын Virtus.pro багууд хоорондоо тулалдахаар хуваарьт багтаад байна.

BLAST.tv Austin Major 2025 тэмцээн АНУ-ын Остин хотод 6-р сарын 3-наас 22-ны хооронд зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 1.25 сая ам.долларын шагналын сантай. Дэлхийн шилдэг багууд энэхүү өндөр шагналын төлөө хүчээ сорьж байна.

Монголын хөвгүүддээ дараагийн тоглолтод нь өндөр амжилт хүсье!

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд