Бямба, 7 сар 26, 2025
HomeСпортThe MongolZ баг BLAST Open 2025 тэмцээнд уригдлаа

The MongolZ баг BLAST Open 2025 тэмцээнд уригдлаа

Монголын мэргэжлийн CS2 баг болох The MongolZ нь энэ оны есдүгээр сарын 5–7-нд Их Британийн Лондон хотод зохион байгуулагдах BLAST Open 2025 тэмцээнд албан ёсоор уригдан оролцохоор боллоо. Энэхүү тэмцээн нь алдарт OVO Arena Wembley цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд дэлхийн шилдэг багууд оролцохоор бэлтгэлээ базааж байна.

The MongolZ баг сүүлийн саруудад тогтвортой амжилт үзүүлж, олон улсын тавцанд өрсөлдөх чадвараа харуулсаар ирсэн. Энэ удаагийн урилга нь тэдний чансаа өсч, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж буйг бататгасан түүхэн үйл явдал болж байна.

BLAST Open 2025 тэмцээнд уригдсан багууд:

  • Vitality
  • FaZe
  • Team Spirit
  • Heroic
  • GamerLegion
  • Aurora
  • The MongolZ
  • MOUZ
  • FURIA
  • Natus Vincere (NAVI)
  • G2 Esports
  • Virtus.pro
image 78

Бүс нутгийн шалгаруулалтаар оролцох багууд:

  • Rising EU
  • Rising NA
  • Rising SA
  • Rising Asia

Эдгээр багууд өөрсдийн бүс нутгийн урьдчилсан шатны тэмцээнээр шалгарч, үндсэн тэмцээнд оролцох юм.

BLAST Open 2025 нь улирал бүр зохион байгуулагддаг, CS2 төрлийн дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг бөгөөд The MongolZ багийн оролцоо нь Монголын цахим спортын хөгжилд чухал нөлөө үзүүлэх өндөр ач холбогдолтой түүхэн алхам болж байна. Тус баг 1xBet компанийн дэмжлэгтэйгээр олон улсын тэмцээнүүдэд идэвхтэй оролцож, ур чадвараа улам бүр ахиулсаар байгаа билээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд