Германы Кёльн хотод зохион байгуулагдаж буй 1.25 сая ам.долларын шагналын сантай “IEM Cologne 2025” олон улсын тэмцээний шигшээ шатны тоглолтууд маргааш албан ёсоор эхэлнэ. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн өрсөлдөж буй “The MongolZ” баг маргааш орой 21:45 цагаас дэлхийн топ багуудын нэг болох “NaVi”-ийн эсрэг хариуцлагатай тоглолт хийх гэж байна.
Манай баг өмнөх шатанд “3DMAX” болон “Falcons” багуудыг дараалан 2:0-ээр хожин плэйоффт шалгарсан ч “Vitality” багт ялагдсанаар шөвгийн наймд дахин тоглох болсон. Харин “NaVi” баг “Б” хэсгээс гуравдугаар байраар шалгарч, “The MongolZ”-ийн өрсөлдөгч болж буй юм.
Энэхүү тоглолт Кёльн хотын алдарт “Lanxess” цэнгэлдэх хүрээлэнд явагдах бөгөөд “The MongolZ” багийн хувьд дэлхийн хамгийн нэр хүндтэй тайзуудын нэгэнд анх удаа тоглох гэж байна. Тоглолтод ялалт байгуулсан баг шөвгийн дөрөвт шалгарч, “Team Spirit” багтай тулна.
Монголын цахим спортын өсөлт, амжилтад үнэтэй хувь нэмэр оруулж буй энэхүү багийг олон улсын тэмцээнд оролцох боломжоор хангаж, ивээн тэтгэж буй байгууллагын нэг нь “1xBet” юм. Тэдний дэмжлэгээр “The MongolZ” дэлхийн тавцанд амжилттай өрсөлдөж байна.
