The Mongolz баг IEM Cologne 2025 тэмцээний А группийн шөвгийн найм-д Team 3DMAX багийг 2:0 харьцаатай илүүрхэн яллаа.
Монголын баг эхний зураг Nuke дээр 13:2 харьцаатай давамгайлж, дараагийн Ancient дээр 13:10-аар хожсон юм. Ингэснээр The Mongolz баг хагас шигшээд Team Falcons багтай хүч үзэх бол 3DMAX баг доод шатны тойрогт үргэлжлүүлэн тоглоно.
IEM Cologne 2025 тэмцээн Германд нэг сая ам.долларын шагналын сантайгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд 8-р сарын 3-нд өндөрлөнө.