Баасан, 8 сар 1, 2025
HomeШоу бизнес“The Hu” хамтлаг Увс аймагт тоглоно

“The Hu” хамтлаг Увс аймагт тоглоно

2025 оны долоодугаар сарын 31-ний энэ өдөр нийслэл болон орон нутагт олон нийтийг хамарсан соёл, урлагийн чухал арга хэмжээнүүд болохоор төлөвлөгджээ. Тэдгээрээс онцлох үйл явдлуудыг танилцуулж байна.

Нийслэлд:
17:00 цагт — “ТОТЕМ ХУН” нэртэй Үндэсний урлагийн тоглолт Хүн театрын тайзнаа болно.

18:00 цагт — “Цагаан лавай” чуулгын “NOMADIC LEGEND” уртын дуу, өв соёлын тоглолт “Ган Зам” палас-д болно.

“Унаган төрхөөрөө Орос орон” үзэсгэлэн Улаанбаатар зорчигч тээврийн төвийн Баганат танхимд дэлгэгдэж байна. Уг үзэсгэлэн нь Бүх Оросын байгалийн уралдаанд шалгарсан бүтээлүүдээс бүрдсэн.

Орон нутагт:
17:00 цагт — “The Hu” хамтлаг Увс аймгийн 100 жилийн ойд зориулсан тоглолтоо аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд толилуулна. Дэлхийд Монгол урлагийг сурталчилж буй тус хамтлагийн тоглолт нутгийн иргэдийн хувьд түүхэн үйл явдал болох юм.

Модон барилдааны VII удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Ара комплекс-т өнөөдрөөс буюу долоодугаар сарын 31-нээс наймдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэхээр эхэлж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд