Бямба, 4 сар 19, 2025
HomeШоу бизнес“The Beatles” хамтлагийн тухай дөрвөн ангит кино хийгдэнэ

“The Beatles” хамтлагийн тухай дөрвөн ангит кино хийгдэнэ

Домогт Британийн хамтлаг болох “The Beatles”-ийн амьдрал, уран бүтээлийг өгүүлэх дөрвөн ангит уран сайхны кино 2028 оны 4-р сард үзэгчдийн хүртээл болно. Энэхүү төсөлд алдарт найруулагч Сэм Мендес (америк кино “American Beauty”, “007: Skyfall”-ын найруулагч) ажиллаж байгаа бөгөөд “The Beatles – A Four-Film Cinematic Event” нэртэйгээр дэлгэцнээ гарахаар болжээ.

Найруулагчийн мэдээлснээр, киноны дөрвөн гол дүрд Пол Мескал (Пол Маккартни), Жозеф Куинн (Жорж Харрисон), Барри Киоган (Ринго Старр), Харрис Дикинсон (Жон Леннон) нар тоглохоор болсон байна.

Сэм Мендес энэ кино төслийг олон жилийн турш мөрөөдөж ирсэн гэдгээ онцолж, “The Beatles”-ийг илүү гүнзгий утгаар харуулах боломж гэж үзэж байна. Тэрбээр “энэ бол Ливерпулийн дөрвөл дэлхийн соёлын төвд хүрэх хүртэлх түүхийг дахин өгүүлэх төгс боломж” хэмээн мэдэгдсэн юм.

Түүнчлэн уг кино нь “The Beatles”-ийн албан ёсны дууны эрхийг ашиглах анхны уран сайхны кино болж байгаа бөгөөд “Strawberry Fields”, “Let It Be”, “I Am the Walrus”, “Yellow Submarine” зэрэг хит дуунууд багтах ажээ.

Киноны нээлт цувралаар гарах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч, зураг авалт жил гаруйн хугацаанд үргэлжлэх томоохон хэмжээний төсөл гэдгийг найруулагч онцолсон юм.

The Beatles хамтлагийн тухай товчхон:
1960 онд Ливерпуль хотод байгуулагдсан энэ хамтлагт Жон Леннон, Пол Маккартни, Жорж Харрисон, Ринго Старр нар багтдаг. Тэднийг поп хөгжмийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий, худалдааны амжилтаараа дээд амжилт тогтоосон хамтлаг хэмээн үздэг. Хамтлаг нийт 1 тэрбум гаруй хувь пянз борлуулсан нь хөгжмийн салбарын дээд амжилт юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд