Баасан, 6 сар 13, 2025
HomeУлс төр"ТЭЦ-3"-ын осол: Ажлын хэсэг бүх шатны удирдлагууд, яам хариуцлага хүлээх ёстой гэж...

“ТЭЦ-3”-ын осол: Ажлын хэсэг бүх шатны удирдлагууд, яам хариуцлага хүлээх ёстой гэж дүгнэв

Зургаадугаар сарын 2-ны даваа гарагт “Дулааны цахилгаан станц–3” ТӨХК-д гарсан ноцтой галын ослын улмаас нэг инженер амиа алдаж, өөр нэг ажилтан хорт утаанд угаартсан харамсалтай явдал боллоо. Ослын үеэр станц тоног төхөөрөмжөө унтрааж байсан бөгөөд галын улмаас тус станцын хамгийн сүүлд суурилуулсан шинэ турбин бүрэн шатжээ.

Уг ослын дараа станцын үйл ажиллагаа бүрэн зогсож, ажилтнууд нь дотоод цэвэрлэгээ хийж эхэлсэн байна. Мөн ослын шалтгаан, учирсан хохирлын хэмжээг тодорхойлох зорилгоор тусгай баг газар дээр нь ажиллаж байгаа юм.

Ослын дараах хариуцлагын асуудал Эрчим хүчний яам, “Эрчист Монгол” ХХК, ЗГХЭГ-ын дарга Н.Учралын хооронд маргаан дагуулж, хэн хэн рүү буруугаа шилжүүлэх байдал ажиглагдаж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан УИХ-аас ажлын хэсэг байгуулж, “ДЦС–3” ТӨХК дээр очиж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна.

Ажлын хэсгийн гол дүгнэлтүүд:

  • Зардлын хэмнэлтийн нэрээр төсөв танасан нь осол гарах шалтгааны нэг болсон тул Эрчим хүчний яам хариуцлага хүлээх ёстой.
  • Ослын талаарх мэдээллийг нууж, хариуцлагаас зугтах, бусдад нялзаах оролдлого хэрхэвч байж болохгүй.
  • Ийм ослын дараа бүх түвшний удирдлага хариуцлага хүлээх механизм хэрэгжих ёстой гэж дүгнэжээ.

Шаардагдах арга хэмжээнүүд:

  1. Сэргээн засварлах тоног төхөөрөмжийн жагсаалтыг шуурхай гаргаж, үндэсний аюулгүй байдлын зохицуулалтаар тендерийг саадгүй зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
  2. Амь насаа алдсан ажилтны ар гэрт эмгэнэл илэрхийлж, нөхөн төлбөр, сэргээн босголт, дотоод хяналтын бодлогыг шинэчлэн боловсронгуй болгох;
  3. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хүний эрх, сэтгэлзүйн хамгаалалттай уялдуулан авч үзэх, тендерийн шалгуурт хамгийн бага үнийн биш чанар, стандарт, ажилчдын оролцоог тусгах;
  4. Улс төрийн оролцоо, ТУЗ-ийн бүрдэл, хууль эрх зүйн зохицуулалт зэрэгт системийн шинэчлэл хийх шаардлагатай гэж онцолжээ.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд