5 хоногийн урьдчилсан тойм
– Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд –
ЦУОШГ-аас мэдээлж буйгаар 11-нд баруун өмнөд нутгаар, 12-нд өмнөд нутгуудаар цас орж, цасан шуурга шуурах бөгөөд улмаар ихэнх нутгаар хүйтний эрч мэдэгдэхүйц чангарна гэж анхаарууллаа.
2025.12.08-ны 20:00 цагаас 12.09-ний 20:00 хүртэлх урьдчилсан мэдээ
Үүлшил, хур тунадас:
- Нутгийн хойд талд солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй.
- Шөнөдөө баруун аймгуудын хойд хэсгээр,
- Өдөртөө баруун аймгуудын зүүн хойд, төвийн аймгуудын хойд хэсгээр цас орно.
- Бусад нутгаар цас орохгүй.
Салхи:
- Ихэнх нутгаар баруунаас секундэд 5–10 м,
- Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн бүсэд секундэд 12–14 м хүртэл ширүүснэ.
Агаарын температур:
Шөнөдөө:
- Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Завхан, Заг–Байдраг голын эхэнд –28…–33°
- Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс,
Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улзын хөндийгөөр –24…–29° - Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсэгт –8…–13°
- Хангайн нурууны өвөр бэл, говийн хойд хэсгээр –13…–18°
- Бусад нутгаар –18…–23° хүйтэн
Өдөртөө:
- Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр –17…–22°
- Хангай, Хөвсгөлийн уулархаг бүс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр –11…–16°
- Их нууруудын хотгор, говийн өмнөд хэсгээр +3…–2°
- Хангайн нурууны өвөр бэл, говийн хойд хэсгээр –3…–8°
- Бусад нутгаар –7…–12° хүйтэн байна.
Хот орчмын урьдчилсан байдал
Улаанбаатар хот орчим:
- Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй.
- Өдөртөө үүлшинэ, үдээс хойш ялимгүй цас орно.
- Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5–10 м.
- Шөнөдөө Яармаг–Сонгины орчмоор –27…–29°, бусад хэсэгт –20…–22°
- Өдөртөө –10…–12° хүйтэн.
Багануур орчим:
- Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ, цас орохгүй.
- Салхи баруун өмнөөс баруун хойш эргэн секундэд 5–10 м.
- Шөнөдөө –27…–29°, өдөртөө –11…–13° хүйтэн.
Тэрэлж орчим:
- Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ, цас орохгүй.
- Салхи баруун өмнөөс баруун хойш эргэн секундэд 3–8 м.
- Шөнөдөө –27…–29°, өдөртөө –12…–14° хүйтэн.
2025.12.10–12.14-ний урьдчилсан төлөв
- 10-нд баруун, төвийн аймгуудын зарим газраар, говь болон зүүн аймгуудын өмнөд хэсгээр
- 11-нд баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун өмнөд, говийн баруун хэсгээр
- 12-нд баруун, төвийн аймгуудын өмнөд хэсэг болон говийн аймгуудын ихэнх нутгаар
- 13-нд говийн аймгуудын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
- 10-нд Алтайн уулархаг нутгаар,
- 11-нд Алтайн уулархаг бүс, Арц–Богдын өвөр хоолойгоор,
- 12-нд говийн бүс нутгаар секундэд 13–15 м хүртэл ширүүснэ.
Температурын төлөв:
- 10-ноос нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч улам чангарна.
Шөнөдөө:
- Дархадын хотгор, Завхан, Заг–Байдрагын эх, Идэр, Тэсийн хөндийгөөр –34…–39°
- Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэнгийн хөндийгөөр –28…–33°
- Хангайн нурууны өвөр бэл, говийн баруун өмнөд хэсгээр –15…–20°
- Бусад нутгаар –21…–26°
Өдөртөө:
- Дархад, Завхан, Заг–Байдраг, Идэр, Тэсийн хөндийгөөр –23…–28°
- Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэнгийн хөндийгөөр –16…–21°
- Хангайн өвөр бэл, говийн баруун өмнөд хэсгээр –5…–10°
- Бусад нутгаар –11…–16° хүйтэн байх төлөвтэй байна.
