Монголын хип хопын түүхэнд өөрийн өвөрмөц өнгө төрх, уран бүтээлээрээ тод мөр үлдээсэн “Татар” хамтлагийн бодит амьдралаас сэдэвлэсэн “TATAR” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс эхлэн бүх кинотеатруудад албан ёсоор гарч эхэлнэ. Одоогоор уг бүтээлийн тасалбарын урьдчилсан захиалга нээгдсэн бөгөөд үзэгчид хүсвэл онлайнаар захиалах боломжтой.
“Татар” кино нь нэгэн хамтлагийн хөгжил, уналт, нөхөрлөл, тэмцэл төдийгүй тухайн цаг үеийн залуусын амьдрал, сонголт, мөрөөдлийг харуулсан бүтээл юм.
Энэхүү киног:
- “ТАТАР” хамтлаг
- “Аранжин пикчерс”
- “Promix sound”
- “Red point media”
- “SO media”
хамтран бүтээжээ.
Уран бүтээлчид
- Зохиолчид: А.Миеэгомбо, Т.Билгүүн, Л.Ариунболд
- Ерөнхий продюсер: Д.Мөнхчулуунтатар
- Ерөнхий найруулагч: Б.Батдэлгэр
- Гол дүрүүдэд:
- Д.Ганбат (Gangaa)
- Х.Сумъяадорж
- Н.Түвшин
- Б.Тэмүүжин
- Б.Балжинням
“Татар” бол зөвхөн нэг хамтлагийн тухай бус, Монголын хөгжмийн ертөнцийн шинэ үеийн үүсэл, залуусын мөрөөдөл, бэрхшээлтэй тулгарахдаа гаргасан сонголтыг өгүүлэх бүтээл бөгөөд хөгжмийн урлагт дурлагч бүхэнд зориулсан бүтээл болж байна.