Бямба, 10 сар 4, 2025
HomeУлс төрТанилц: Монгол Улсын шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн

Танилц: Монгол Улсын шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Гомбожавын Занданшатар өнөөдөр үдээс хойш өөрийн тэргүүлэх Засгийн газрын бүтцийн тухай хуулийг өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэх бөгөөд сайд нараа томилохоор ажиллаж байна.

Одоогоор түүнд ойрын эх сурвалжуудын мэдээлснээр Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж байсан Засгийн газрын бүтцийг үндсэнд нь хэвээр хадгалж, бүрэлдэхүүнд нь зарим өөрчлөлт оруулах чиг баримжаатай байгаа аж.

Засгийн газрын бүтэц (батлагдсан хуулийн дагуу):

Ерөнхий чиг үүргийн 4 яам:

  • Эдийн засаг, хөгжлийн яам
  • Гадаад харилцааны яам
  • Сангийн яам
  • Хууль зүй, дотоод хэргийн яам

Чиглэлийн 12 яам:

  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Батлан хамгаалах яам
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
  • Боловсролын яам
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  • Зам, тээврийн яам
  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
  • Эрчим хүчний яам
  • Эрүүл мэндийн яам

Засгийн газрын бүрэлдэхүүн:

Л.Оюун-Эрдэнийн боловсруулж батлуулсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль ёсоор нийт 23 сайдын бүрэлдэхүүнтэй бөгөөд тэдгээрийн дотор Ерөнхий сайд, гурван шадар сайд, гурван Үндэсний хорооны даргын эрх бүхий сайд багтсан.

  • Монгол Улсын Ерөнхий сайд
  • Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
  • Шадар сайд (хоёр хүн)
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга
  • Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга
  • 20 минутын хот Үндэсний хорооны дарга
  • Гадаад харилцааны сайд
  • Сангийн сайд
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд
  • Батлан хамгаалахын сайд
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
  • Боловсролын сайд
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
  • Зам, тээврийн сайд
  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд
  • Эрчим хүчний сайд
  • Эрүүл мэндийн сайд

Шинээр байгуулагдах Засгийн газар нь дээрх бүтцийг хэрхэн хадгалах, ямар өөрчлөлт оруулах нь УИХ-ын дараагийн хэлэлцүүлгийн дараа тодорхой болох юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд