Пүрэв, 7 сар 10, 2025
HomeСоёл Урлаг“Тайга фестиваль 2025” энэ зун Хөвсгөлд болно

“Тайга фестиваль 2025” энэ зун Хөвсгөлд болно

Монгол орны хойд бүсийн үзэсгэлэнт байгаль, ногоон тайгад энэ зун соёл, урлагийн томоохон арга хэмжээ болох гэж байна. “Тайга фестиваль 2025” нэртэй энэхүү цогц наадам Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 2025 оны долоодугаар сарын 14-20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Фестивалийн ерөнхий уриа нь “The Great Taiga” буюу “Агуу Тайга” хэмээн тодорхойлогдож байгаа бөгөөд Монголын шилдэг уран бүтээлчид, хөгжмийн хамтлаг, соёл урлагийн төлөөллүүд долоо хоногийн турш нэг дор цугларна.

“Тайга фестиваль” нь зөвхөн хөгжмийн тоглолтоор хязгаарлагдахгүй. Үндэсний өв соёл, байгаль, аялал жуулчлал, гар урлал, уламжлалт хоол хүнсний үзэсгэлэн зэргийг багтаасан олон талт арга хэмжээ болно. Зочид Хөвсгөл нутгийн байгалийн гоо сайхныг мэдрэхийн зэрэгцээ соёлын хөтөлбөрт бүрэн хамрагдах боломжтой.

Тасалбарыг Shoppy.mn цахим платформоор худалдаалж байгаа ба нэмэлт мэдээллийг 72025306 утсаар авах боломжтой.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд