Бямба, 7 сар 26, 2025
HomeОсол хэрэгСүүлийн хоёр хоногт таван хүн усны ослоор амиа алджээ

Сүүлийн хоёр хоногт таван хүн усны ослоор амиа алджээ

Сүүлийн хоёр өдөр буюу 2025 оны долдугаар сарын 12-14-ний хооронд усны ослоор таван иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн талаар Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ) болон Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ) мэдээллээ. Хэнтий, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ аймгуудад болон нийслэлийн Баянзүрх дүүрэгт осол бүртгэгдсэн байна.

Усны ослын гол шалтгаан нь иргэдийн хариуцлагагүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орох зэрэгтэй шууд холбоотой байдаг. Мөн амралт зугаалгын үеэр нэгдсэн зохион байгуулалтгүй, анхаарал болгоомжгүй байх нь эрсдэл нэмэгдүүлэх хүчин зүйлс болж байна.

Иймд мэргэжлийн байгууллагууд дараах анхааруулгыг хүргэж байна:

  • Гол мөрөн, нуурын орчимд амарч, зугаалахдаа сонор сэрэмжтэй байх
  • Хүүхдийг усны эрэгт тоглуулахгүй байх, байнгын хараа хяналт тавих
  • Амралт зугаалгыг зохион байгуулалттай, хамт олноороо, нэгнийгээ хянаж бүртгэх хэлбэрээр зохион байгуулах
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ огт ус руу орохгүй байх
  • Автомашинтай зорчихдоо зөвхөн баталгаатай гүүр, гармаар нэвтрэх
  • Мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг, заавар зөвлөмжийг чанд мөрдөх

Зуны улиралд усны ослын тоо ихэсдэг тул иргэн бүр сонор сэрэмжтэй байж, өөрийн болон бусдын амь насыг хамгаалахад анхаарал хандуулах нь нэн чухал байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд