Азийн Хөгжлийн Банк (АХБ) 2025 онд төгрөгийн бондыг хоёр дахь удаагаа амжилттай гаргаж, ойролцоогоор 15.6 сая ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлжээ. Энэхүү санхүүжилтийг Монгол Улсад сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд чиглэсэн томоохон төсөлд зарцуулахаар төлөвлөсөн байна.
Төслийн хүрээнд хэрэгжүүлэх гол арга хэмжээ:
- Шинэ үйлдвэрийн барилга барих
- Сүү боловсруулах, савлах хүчин чадлыг нэмэгдүүлэх
- Түүхий сүү цуглуулах тогтвортой цэгүүд байгуулах
- Эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг хангах
Эдгээр үйл ажиллагаа нь дотоодын сүүний нөөцөөс ханган нийлүүлэх тогтолцоог сайжруулах, салбарын эдийн засгийн үр ашигт байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн олон талт зорилгыг агуулж байна.
“АПУ Дэйри”-ийн төсөл
Төслийг “АПУ Дэйри” ХХК хэрэгжүүлж байгаа бөгөөд албан ёсоор “Сүү, сүүн бүтээгдэхүүний нэмүү өртгийн хүртээмжтэй сүлжээг дэмжих төсөл” хэмээн нэрлэжээ. Уг төсөл нь Монгол орны хөдөө аж ахуйн салбарын нэг чухал хэлхээг шинэ шатанд гаргах зорилготой гэдгээрээ онцлог.
Бондын онцлог:
- Хугацаа: 6.1 жил
- Хүү: 10.3% (тогтмол)
- Онцлог: 2020 онд АХБ-наас анх гаргасан “Номад” бондоос хойш хамгийн өндөр дүнтэй, хамгийн урт хугацаатай төгрөгийн бонд
Энэхүү бонд нь үндэсний мөнгөн тэмдэгтээр гарч буй хамгийн том хэмжээний хөрөнгө оруулалтын хэрэгсэл болохоос гадна дотоодын зах зээлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх стратегийн ач холбогдолтой гэж үзэж байна.
Эдгээр хөрөнгө оруулалт нь сүүн бүтээгдэхүүнийг илүү чанартай, хямд болгоход тусална гэж найдаж байна
Хамгийн гол нь энэ мөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хулгайд алддаггүй