Пүрэв, 7 сар 31, 2025
HomeОсол хэрэгСуррон унаж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 18 хүүхэд гэмтжээ

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 18 хүүхэд гэмтжээ

2025 оны эхний долоон сарын байдлаар Тээврийн прокурорын газраас хүүхдийн “Суррон” унаж замын хөдөлгөөнд оролцсонтой холбоотой ослыг судалсны үр дүнд 15 ослын улмаас 18 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон болохыг тогтоожээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 10 хувиар буурсан үзүүлэлт юм.

Ослын хохирлын байдал:

  • Хохирлын зэрэг:
    • 14 хүүхэд хөнгөн гэмтэл авсан.
    • 2 хүүхэд хүндэвтэр гэмтсэн.
    • 2 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан.
  • Насны хуваарилалт:
    • 8 хүүхэд – 17 настай.
    • 3 хүүхэд – 16 настай.
    • 5 хүүхэд – 15 настай.
    • 2 хүүхэд – 15-аас доош насны.
  • Хүйсийн хуваарилалт:
    • 15 хүүхэд – эрэгтэй.
    • 3 хүүхэд – эмэгтэй.

Ослын нөхцөл байдал:

  • 8 хүүхэд автомашины зам дээр осолд өртсөн.
  • 2 хүүхэд явган хүний гарцаар гарахдаа гэмтсэн.
  • 4 хүүхэд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ осолдсон.
  • 4 хүүхэд замын бусад хэсэгт зорчиж байхдаа осолд өртжээ.

Тээврийн прокурорын газар Тээврийн цагдаагийн албатай хамтран иргэдийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх, буруу дадал хандлагыг засах, зөв хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол явуулж, олон нийтэд сурталчлан ажиллаж байна.

Суррон унахыг 18 насанд хүрэгчдэд зөвшөөрдөг тул Тээврийн прокурорын газраас эцэг эхчүүдийг хүүхдүүддээ илүү анхаарал хандуулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг уриалж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд