Пүрэв, 9 сар 11, 2025
HomeСпортСурагчдын шатрын ДАШТ-ээс монгол охид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ

Сурагчдын шатрын ДАШТ-ээс монгол охид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ

2025 оны 3-р сарын 19-29-нд Сербийн Вргячк-Баня хотод болсон сурагчдын шатрын дэлхийн аваргад Монгол Улсын өсвөрийн шатарчид амжилттай оролцож, хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ.

17 хүртэлх насны охидын ангилалд 13 настай, ФИДЕ-ийн мастерын болзол хангасан Б.Буянхишиг, 11 хүртэлх насны охидын ангилалд мөн ФИДЕ-ийн мастерын болзолтой Ч.Нандинжигуур нар тус тус тэргүүн байр эзэлж, дэлхийн аварга болсон бол, 9 хүртэлх насны ангилалд оролцсон У.Уранзаяа мөнгөн медаль хүртжээ.

Б.Буянхишиг сүүлийн гурван жил дараалан ДАШТ-ээс медаль хүртсэн амжилтаараа хоёр удаагийн дэлхийн аварга болж, шатрын түүхэнд нэрээ тодхон бичүүлж байна. Тэрбээр:

  • 2023 онд 11 хүртэлх насанд – алт,
  • 2024 онд 13 хүртэлх насанд – хүрэл,
  • 2025 онд 17 хүртэлх насанд – алт авчээ.

Ч.Нандинжигуур хоёр дахь удаагаа дэлхийн аварга болж байгаа бол У.Уранзаяа олон улсын тэмцээнээс анхны медалиа авч, амжилтын гараагаа амжилттай эхлүүлэв.

Энэ удаагийн ДАШТ-д 44 орны 470 гаруй хүүхэд оролцсон бөгөөд Монгол Улсаас 3 багшийн удирдлага дор 31 шатарчин оролцож, 3 медальтай эх орондоо ирсэн нь бахархалтай үйл явдал боллоо.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд