2024–2025 оны хичээлийн жилийн II улирлын бие даалтын долоо хоног нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. Бие даалтын хугацаа дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд сурагчид танхимаас гадуурх хөгжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдана.
Бие даалтын долоо хоногийн хүрээнд “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөр хэрэгжих бөгөөд сурагчид гамшгийн үед аврах арга барил, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олж авах сургалтад хамрагдана. Үүний зэрэгцээ тэд музей үзэх, урлагийн тоглолт сонирхох, спортын төрөлд оролцох зэрэг чөлөөт, танин мэдэхүй, ур чадварыг дэмжсэн үйл ажиллагаанд оролцох боломжтой.
Бие даалтын долоо хоног дуусмагц, дөрөвдүгээр сарын 7-ноос сурагчдын улирлын амралт эхэлнэ. Амралт долоо хоног үргэлжилж, 4 сарын 14-ний даваа гарагт хичээл үргэлжилнэ.