Бямба, 3 сар 14, 2026
HomeШоу бизнесСтивен Спилбергийг дэлхийн хамгийн баян найруулагчаар тодрууллаа

Стивен Спилбергийг дэлхийн хамгийн баян найруулагчаар тодрууллаа

“Forbes” сэтгүүл Америкийн нэрт найруулагч Стивен Спилбергийг дэлхийн хамгийн баян найруулагчаар нэрлэсэн талаар “Mongolnews24.com” мэдээллээ. Хэвлэлийн мэдээлснээр, түүний хөрөнгийн хэмжээ 7.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Өдгөө 79 настай найруулагчийн хөрөнгө өнгөрсөн онтой харьцуулахад 1.8 тэрбум ам.доллароор өсжээ.

Стивен Спилбергийн найруулсан кинонууд дэлхийн зах зээлээс нийт 10 тэрбум гаруй ам.долларын ашиг олсон байдаг. Тэрээр кино уран бүтээлийн ашгаас гадна “Universal” студийн парк дахь тасалбар борлуулалт бүрээс тодорхой хувь эзэмшдэг нь хөрөнгө нь зузаарах нэг үндэс болдог аж.

Тэрээр “Эрүү” (Jaws), “Харь гаригийн хүн” (E.T.), “Шиндлерийн бүртгэл” (Schindler’s List), “Юрийн галавын цэцэрлэг” (Jurassic Park) болон “Индиана Жонс” (Indiana Jones) цуврал кинонуудаараа дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Найруулагчийн сүүлийн үеийн уран бүтээлүүдээс дурдвал “Вестсайдын түүх” (West Side Story) болон түүний кино урлаг дахь гарааг харуулсан хагас намтарчилсан “Фабельманы гэр бүл” (The Fabelmans) киног нэрлэж болно.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд