Үндэсний статистикийн хорооноос эрчүүдийн боловсролын түвшин болон хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харуулсан шинэчилсэн дата мэдээллийг танилцууллаа. Уг үзүүлэлтээр эрчүүдийн дундаж цалин 3.0 сая төгрөг байгаа бол хөдөлмөр эрхлэлтийн түвшин 66.1 хувьтай байна.
Боловсролын салбар дахь эрэгтэй суралцагчдын эзлэх хувь
Сургалтын шат бүлгээр авч үзвэл дээд боловсролын салбарт эрэгтэй суралцагчдын тоо харьцангуй бага байгаа нь ажиглагдлаа:
- СӨБ (Цэцэрлэг): 51%
- ЕБС (Сургууль): 50%
- Техник, мэргэжлийн боловсрол: 66%
- Их, дээд сургууль: 38%
Хөдөлмөр эрхлэлт ба албан тушаал
Эрчүүдийн хувьд хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн эзлэх хувь өндөр байгаагаас гадна удирдах түвшний албан тушаалд тэдний оролцоо давамгайлж байна. Тодруулбал, ААНБ-ын удирдах албан тушаалд ажиллаж буй эрчүүд 59.0 хувийг эзэлж байгаа бол хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 58.2 хувь нь эрэгтэй байна.
Эрчүүд голлон ажилладаг салбарууд
Статистик мэдээллээс харахад эрчүүд биеийн хүч болон техникийн ур чадвар шаардсан салбаруудад хамгийн ихээр ажиллаж байна. Үүнд:
- Барилга: 89.2%
- Уул уурхай, олборлолт: 84.0%
- Тээвэр ба агуулахын үйл ажиллагаа: 82.0%
- Усан хангамж, бохир ус зайлуулах систем: 79.6%
- Цахилгаан, хий, уур, агааржуулалт: 79.1%
- Мэдээлэл, холбоо: 62.4%


Хот, хөдөө хоёрын ялгаа их байгаа байх гэж бодож байна
Үнэ өсөөд байхад энэ цалин хангалттай юу гэдэг бас асуудал байна