Бямба, 4 сар 19, 2025
HomeОлон улсын мэдээSpaceX дэлхийн тойрог замд сансрын жуулчдын хөлгийг амжилттай хөөргөлөө

SpaceX дэлхийн тойрог замд сансрын жуулчдын хөлгийг амжилттай хөөргөлөө

Илон Маскийн SpaceX компани 4-р сарын 8-ны өглөө сансрын жуулчид бүхий хөлгийг амжилттай хөөргөж, дэлхийн тойрог замд гаргалаа. Энэхүү Fram2 нэртэй хөлгийн гол онцлог нь дэлхийн туйл хооронд нисч буй анхны хүний баг гэдгээрээ түүхэнд бичигдэж байна.

Хөлгийн санхүүжүүлэгч бөгөөд багийн ахлагч нь Хятадын угшилтай мальтын хөрөнгө оруулагч, биткойн олборлогч компанийн үүсгэн байгуулагч Чун Ван юм. Түүнтэй хамт дараах хүмүүс багтжээ:

  • Яннике Миккельсен – Норвегийн кино найруулагч
  • Рабеа Рогге – Германы робот техник судлаач
  • Эрик Филипс – Австралийн аялагч, судлаач

Тэд Crew Dragon хөлгөөр АНУ-ын Флорида дахь Кеннеди нэрэмжит сансрын төвөөс хөөрсөн бөгөөд нийт нислэг 3-5 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд 22 төрлийн шинжлэх ухааны судалгаа хийхээр төлөвлөсөн байна.

Эдгээр судалгааны зорилго нь:

  • Хүн төрөлхтний урт хугацааны сансрын аялалд биеийн нөхцөл байдал, эрүүл мэндийг ойлгоход туслах
  • Сансарт анх удаа рентген зураг авах
  • Микрогравитацийн орчинд булчингийн болон ясны массыг хадгалах дасгалын үр дүнг судлах
  • Сансрын орчинд мөөг ургуулах зэрэг багтжээ.

Fram2 хөлөг дэлхийн тойрог замаар туйл хооронд нисч буй анхны туршилтын баг болж байгаа нь хүн төрөлхтний сансрын аялал, судалгаанд шинэ чиглэл, боломжийг нээж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд