Бямба, 7 сар 26, 2025
HomeСпорт“СП Фалконс” баг хөл бөмбөгийн дээд лигийн аваргаар тодорч, алтан цом өргөлөө

“СП Фалконс” баг хөл бөмбөгийн дээд лигийн аваргаар тодорч, алтан цом өргөлөө

Монголын хөл бөмбөгийн холбооны дээд лигийн 2024–2025 оны улирлын хаалтын ёслол 2025 оны долдугаар сарын 20-нд тус холбооны цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ улиралд нийт 10 баг өрсөлдөж, 132 тоглолт явагдсаны үр дүнд аваргууд тодров.

Хаалтын ёслолд оролцсон зочид:

  • Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Анандбазар
  • Лигийн зөвлөлийн дарга М.Амарбаясгалан
  • Техникийн захирал Андреас Шпийр болон албаны бусад төлөөлөгчид
image 84

Шагнал хүртсэн баг, тоглогчид:

  • Шилдэг шүүгч: AFC Elite шүүгч Болдын Хаш-Эрдэнэ
  • Хамгийн цэвэр тоглолттой баг: Брера-Илч (хамгийн цөөн шар, улаан хуудас авсан)
  • Шилдэг хаалгач: Х.Цэнгүүн (“СП Фалконс”), П.Баярцэнгэл (“Хангарьд”)
  • Шилдэг хагас хамгаалагч: Алконс Андре Фэррэйра (“СП Фалконс”) — 11 гоол, 12 ассист
  • Шилдэг довтлогч: М.Батхишиг (“СП Фалконс”) — 32 гоол

Медаль хүртсэн багууд:

  • Алтан медаль: СП Фалконс
  • Мөнгөн медаль: Хангарьд
  • Хүрэл медаль: ЭФ СИ Улаанбаатар

Цом, медалийг Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Анандбазар гардуулан өгч, багуудтай дурсгалын зураг татуулсан байна.

Монголын дээд лигийн 2024–2025 оны “Шилдэг 10 баг”:

  1. СП Фалконс (Аварга)
  2. Хангарьд
  3. ЭФ СИ Улаанбаатар
  4. Дэрэн
  5. Бишрэлт-Хоромхон
  6. Ховдын Хүлэгүүд
  7. Хантерс
  8. Эрчим
  9. Төв Азарганууд
  10. Брера-Илч
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд