Английн алдарт зохиолч Уильям Шекспирийн нэрт бүтээл “Ромео Жульетта” сонгодог драмын жүжиг Монголын тайзнаа дахин амьдрах гэж байна. Улсын Хүүхэд Залуучуудын театр уг бүтээлийг 2025 оны тавдугаар сарын 9-нөөс эхлэн олон нийтэд толилуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Тус жүжгийг анх 1966 онд Хүүхэд Залуучуудын театрын уран бүтээлчид Монголын үзэгчдэд хүргэж байсан түүхтэй. Ийнхүү бүтээлийн тайзнаа дахин амилж буй нь энэхүү театрын 59 жилийн ойн хүрээнд онцлох үйл явдал болох юм.
Шинэчилсэн найруулгаар хүрэх энэ удаагийн тоглолтын ерөнхий найруулагчаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Энхээ ажиллаж байгаа бол:
- Ромеогийн дүрийг залуу жүжигчин Б.Түвшинбаяр
- Жульеттагийн дүрийг залуу жүжигчин М.Батгэрэл нар бүтээж, энэхүү эмгэнэлт хайрын зохиолыг шинэ өнгөөр хүргэх гэж байна.