Наймдугаар сарын 13-ны өглөө 06:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн Бага тойруугийн замд ноцтой зам тээврийн осол гарсан тухай дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ.
Шалгалтаар иргэн Ө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Toyota Sai маркийн автомашин жолоодож яваад урсгал сөрөн Hyundai Aerocity автобустай мөргөлдсөн нь тогтоогдсон байна. Уг ослын улмаас автобусанд зорчиж байсан нэг хүн амь насаа алдаж, таван хүн бэртжээ.
Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Цагдаагийн байгууллагаас жолооч нарт дараахыг анхааруулж байна:
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
- Замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөх
- Урсгал сөрөх зэрэг хориглосон үйлдэл хийхгүй байх
- Өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, болгоомжтой зорчих