Пүрэв, 7 сар 10, 2025
HomeНийгэмШүдлэн насны уралдаанд 225 хурдан үрээ бүртгэгдлээ

Шүдлэн насны уралдаанд 225 хурдан үрээ бүртгэгдлээ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулсан Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд нийт 225 хурдан үрээ бүртгүүлээд байна.

Энэ жилийн шүдлэнгийн уралдаанд мордох хүлгүүдийн дунд өнгөрсөн жилийн наадмаас амжилт үзүүлсэн шилдгүүд багтсан бөгөөд тэдгээрээс дурдвал:

Өмнөх наадмын амжилттай шүдлэн үрээнүүд:

  • МУ-ын Тод манлай уяач Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр (Төв аймгийн Бүрэн сум) — 2024 оны дааганы уралдааны түрүү морь
  • Батдаваагийн Одсүрэнгийн хээр (Сэлэнгэ аймгийн Ерөө сум) — өнгөрсөн жилийн аман хүзүү эзэлсэн хүлэг

Улсын болон бүсийн наадмын айрагт хурдан шүдлэнгүүд:

  • Батчулууны Лхагвасүрэнгийн халтар (Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум)
  • Сайнжаргалын Анхбаярын хээр (Увс аймгийн Түргэн сум) – МУ-ын Алдарт уяач
  • Баатарын Ганпүрэвийн хул (Дундговь аймгийн Луус сум) – Аймгийн Алдарт уяач
  • Цогтбаярын Хүрэлтулгын хүрэн халзан (Говь-Алтай аймаг) – Аймгийн Алдарт уяач
  • Биндэръяагийн Батсанаагийн хээр (Баянхонгор аймгийн Бууцагаан сум)
  • Батбаатарын Эрмүүний Одон хонгор (Говь-Алтай аймгийн Халиун сум)
  • Баасандоржийн Батаагийн бор (Өвөрхангай аймаг) – Аймгийн Алдарт уяач

Хурдан шүдлэнгийн уралдаан энэ жилийн наадмын онцлох уралдаануудын нэг болох төлөвтэй бөгөөд өмнөх наадамд өндөр амжилт гаргасан үрээнүүдийн дахин өрсөлдөх нь үзэгчдийн анхаарлыг татаж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд