Лхагва, 9 сар 10, 2025
HomeНийгэмШөнийн автобус иргэдэд өдөр бүр үйлчилж байна

Шөнийн автобус иргэдэд өдөр бүр үйлчилж байна

Улаанбаатар хотод шөнийн автобусны үйлчилгээ тогтмол хүрч эхэллээ. Иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах зорилгоор дараах гурван чиглэлд шөнийн тээвэр өдөр бүр 22:00–02:00 цагийн хооронд 1,000 төгрөгийн тарифаар үйлчилж байна.

Шөнийн тээврийн чиглэлүүд:

  • ШҮ:1 “5 шар – Офицеруудын ордон”
  • ШҮ:2 “Сүхбаатарын талбай – Нисэх”
  • ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай”

Мөн нийтийн тээврийн өглөөний зарим чиглэлүүдийн эхлэх цагийг урагшлуулсан байна. Үүнд Зунжин худалдааны төв, Архивын ерөнхий газар, Нисэх, Найрамдал, Шарга морьт, Налайх, Зүүн салаа, Тоосгоны үйлдвэр зэрэг төвөөс алслагдсан 20 чиглэл багтаж байгаа юм.

Ингэснээр иргэд ажил, сургуулиасаа хоцрохгүй, өглөөний ачаалал багасах нөхцөл бүрдэж байна.

image 21
image 22
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд